感謝

This talk is sponsored by Mr. Chang. He hopes that people can be more passionate.

Production assisted by IOH Helper Yu-Chuan Cheng.

Study in Taiwan 大葉大學 企業管理學系 蒙企丹

探索科系,選擇未來,你應該先...

分享此講座

PART 1:Studying Experience in Bachelor of Business Administration, in Da-Yeh University, Taiwan (Mongolian Version)

講座章節開關
此講座於 2017 年底前錄製,拍攝畫質與講座架構較為精簡,建議也可至平台上觀看其他同校或同系講座

Сайн байцгаана уу?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье!

IOH миний ярилцлагыг хүлээн авч үзэж байгаад та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд миний өнөөдрийн ярилцлагын гол тулгуур сэдвүүдийг танилцуулъя.

Эхний ээлжинд өөрийн танилцуулага би хэн болох талаар мөн сургууль миний сонирхож суралцдаг мэргэжил миний сонирходог хичээлээс гадуурх курс дугуйлан мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон миний Тайвань-д олж эзэмшиж буй дадлага туршлага Тайваний эргэн тойронд аяласан тухай эцэст нь Монгол улс болон Тайвань хоорондын харьцуулалтын талаар ярих болно.

Намайг Ганбаатарын Мөнх-эрдэнэ гэдэг. Da-yeh их сургуулийн бизнесийн удирдлагын 3 курсын оюутан.

Би Тайваньд ирэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн хувьд дурьдахад Тайваний эдийн засагийн хувьд маш хурдастай хөгжиж буй бие даасан улс биш боловч дотоодын нийт бүтээгдэхүүнээ 100 хувь хангадаг улсын хэмжээний нэг газар юм.

Би Тайваний эдийн засаг бизнесийн талаар болон хятад хэлийг шимтэн суралцахын хүссэн тиймдээ ч би Тайваньд ирээд амжилттайгаар суралцаж байна.

Тайваньд ирэхэд монголын талаар мэдээлэл маш муу хэдэн зуун жилийн өмнөхөөр төсөөлж байдаг.

Тиймээс монгол оюутанууд бид бүхэн өөрсдийн эх орноо ямар хөгжиж буй нэгэн гайхалтай улс болох талаар таниулж мэдүүлдэг.

Тайваний хувьд Хятадын зүүн өмнөд хэсэгт орших маш жижигхэн арал бөгөөд хүн амын хувьд манай Монголыг бодоход хэд дахин их маш хурдацтай хөгжиж буй нэгэн газар.

Би өөрөө Тайваний дунд хэсэгт Changhua гэдэг хотод сурдаг.

Манай Da-yeh их сургуулийн хувьд байгууламжаараа Тайвань даа нэлээн дээгүүр ордог сургууль байгаа.

Манай сургуулийн хувьд бизнес менежмент, аялал жуулчлал , инженер , арт дизайн гэх мэтчилэн долоон салбар чиглэл сургуультай.

Миний суралцдаг салбар сургууль болох бизнесийн удирдлагийн хувьд маш олон хүний сонирхдог, өөрийн гэсэн бизнесийн мөрөөдөлтэй оюутнуудын нэгэн сургууль. Миний мэргэжилийн хувьд гадаадад мэргэжил эзэмшсэн мэргэжлийн багш нар хичээл заадаг учир хятад хэлний бэрхшээл учрахад англиар хичээлээ зааж ойлгуулж чаддаг.

Хичээлээс гадуур маш олон дугуйлан дамжаанууд байдаг.

Миний хувьд Тайваньд сурж байгаа нь давуу тал болох мөн хятад хэлийг илүү түлхүү судлаж байна.

Арга барьлын доор явагддаг ба гадаад оюутан бүрт хэл сурахад туслах найз байдаг учир хятад хэлийг сурахад маш их нэмэр ахицтай.

Түүнээс гадна манай сургууль дээр бассейн биллиард болон теннисний хичээл гэж ордог нь маш сонирхолтой.

Чөлөөт цаг зөв сайхан өнгөрөөж чаддаг.

Хичээлийн гадуурх үйл ажиллагаа

Манай сургуульд хичээлээс гадуурх дугуйлан клуб маш их байдаг.

Бүжиг, Дуу, Бармен, Гадаад багш нарын хамт, хэлний туслах багшийн цаг гаргаж өгдөг.

Миний хувьд сургуулийн спортын наадамд 1500м гүйлтийн тэмцээнд орж 4 байр эзлэж байсан.

Олон улсын оюутны өдөрлөг болж өөрсдийн улс орноо танилцуулдаг.

Тайвань дахь монголчуудын нэгтгэх зорилгоор байгуулагдсан Тайвань дахь Монгол оюутануудын удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд зохиогдох үйл ажиллагаагаа Da-yeh их сургууль болон Тайваний дунд бүсийг төлөөлж оролцдог.

Жишээлбэл:

– Жил бүр Шинэ жилийн үйл ажиллагаа

Тайвань дахь Монголчуудын нэгдсэн уулзалт гэх мэт олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн сүүлд Тайваньд ирж хагалгаанд орсон Батбилэг хүүд 2’500’000 гаран төгрөг цуглуулж өгсөн.

Хичээлийн хажуугаар цагийн ажил хийдэг ба энэ над маш их зүйлийг өгдөг бөгөөд хийж үзээгүй зүйлээ хийж, илүү их хүнтэй харьцаж хятад хэлээ сайжруулж чаддаг.

Бусад чөлөөт цагаар фитнесс, Paintball, усан сан, мотоцикл аялах….,

Биеийн  тамираар хичээллэх

Тайваниар аялах үнэхээр гайхалтай.

Тайвань үндэсний амтат хоол

Эцэст нь хэлэхэд Монголыг Тайваньтай харьцуулахад хүн ам цөөнтэй хөгжиж буй нэгэн томоохон улс.

Эдийн засгийн хувьд асар их зөрүүтэй 1NTD – 60төгрөг.

Гэхдээ бидний хувьд асар их ялгаатай, наад захын жишээ цаг агаарын ялгаа

Монголын өвөл -35с зун -18-26с

Тайвань өвөл 15-20с зун 28с

Жил ирэх тусам Тайвань Монголын харилцаа илүү сайжирч, Монгол оюутнууд жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ нь 2 улсын ирээдүйд хамтдаа алхах их зам буйг харуулж байгаа билээ.

PART 3:Q & A (Mongolian Version)

此講座於 2017 年底前錄製,拍攝畫質與講座架構較為精簡,建議也可至平台上觀看其他同校或同系講座

Q1. What is the best spot in Da-Yeh university?

Q2. What Business Adminstration has built you in person?

Q4. Whom will you suggest to study Business Adminstration?

分享此講座